ТОСК-иас залиланд өртөхгүй байхыг анхааруулж байна
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Солонго-1, 2" орон сууцны хорооллын ажил эхэлж буйтай холбогдуулан ТОСК-ийн нэрийг барьж, "Орон сууцанд оруулна. Бүртгэлд хамруулж өгнө" гэх мэтээр залилан хийх тохиолдол гарч эхэлжээ. Тиймээс ТОСК-иас залилагч этгээдүүдээс сэрэмжтэй байхыг сануулж, сэрэмжлүүлэг гаргалаа.