Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчидад мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа

Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчидад мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа

Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчидад мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа
Шинээр баригдсан нийтийн орон сууц, барилга байгууламжийг улсын бүртгэлд бүртгэх явцад үндсэн хийц бүтээцэд өөрчлөлт орох, зураг төслийн магадлалын баталгаажилт, ашиглалтад хүлээн авснаас хойш зураг төсөлд өөрчлөлт орсон тохиолдлуудад хэрхэн шийдвэрлэх, ямар хууль тогтоомжид үндэслэж бүртгэх зэрэг асуудлууд тулгардаг. Дээрх тулгарсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс барилга, байгууламжийн зураг төслөөс эхлээд ашиглалтад орох үйл явц хүртэлх хууль тогтоомжийн хэрэгжилт, баримт бичгийн бүрдүүлэлт, захиалагчийн техникийн хяналт, зэрэг сэдвээр мэдээлэл олгох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламж зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар, Хот суурин дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Д. Чинзолбоо, Нийслэлийн стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Н.Дорж нар мэдээлэл сургалт хийж танилцууллаа.