Улсын хэмжээнд 81 мянган зуслангийн байшин байна

Улсын хэмжээнд 81 мянган зуслангийн байшин байна

Улсын хэмжээнд 81 мянган зуслангийн байшин байна

Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын БАРИЛГАЧИН танхимд /2022.11.23/ Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, уулзалт, хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Сууц өмчлөгчдийн холбоо, СӨХ, Хангагч байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Орон сууц нийтийн аж ахуйн салбарт Орон сууц ашиглалт үйлчилгээний 129 аж ахуйн нэгж байгууллага, 1638 сууц өмчлөгчдийн холбоо, 171 өргөх байгууламжийн ТЗ-тэй аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Мөн улсын хэмжээнд нийт хүн амьдрах зориулалттай 677620 сууц байдаг бөгөөд үүнээс 225884 ширхэг гэр, 292255 байшин, 81004 зуслангийн байшин, нийтийн зохицуулалттай орон сууцны 8007 байшин тоологджээ.