Барилгын хөгжлийн төв "Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоног"-ийн аянд нэгдлээ. Манай улс 1997 оноос
тус аянг эхлүүлж байгаа бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аян зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг анхаарлын төвд авчрах зорилготойгоор " Нандин бүхнээ хамгаалъя, Өөрийгөө гэр бүлээ, орчин тойрноо" гэсэн уриан доор зохион байгуулж байна.
Тус аянд Барилгын хөгжлийн төвийн албан хаагчид цагаан тууз зүүж нэгдэж оролцож байна.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хүн амын сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд хүч нэмэн нэгдэж байна.