Зочны өрөөнийхөө буйданг хэрхэн сонгох вэ
Буйдан нь аливаа зочны өрөөний гол хэсэг байдаг. Бусад тавилгыг сонгохдоо бид бүхэн ихэвчлэн буйдандаа тохируулж сонголт хийх нь түгээмэл. Орчин үед буйдангийн загвар нь маш олон болж өргөн сонголттой болсон бөгөөд сонголт хийх үедээ тун няхуур байх шаардлагатай болжээ. Ингээд танд буйдангаа сонгоход анхаарах шаардлагатай хэдэн зүйлсийг хүргэе.
- Дизайн
Гэр бүлийн гишүүдийн тооноос хамааруулж буйдангийн загварыг сонгох нь зүйтэй. Ганц бие хүн болон өрөө хамтарч түрээслэдэг хүмүүст 2 хүний буйдан зүгээр байдаг бол олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд U эсвэл L хэлбэртэй урт бөгөөд нэмэлт углуургатай буйдан тохиромжтой байдаг.
- Өрөөний хэмжээ
Буйдан сонгоход анхаарах ёстой дараачийн зүйл бол зочны өрөөний хэмжээ юм. Зочны өрөөтэйгөө харьцуулахад буйдан нь хэт том байвал эргэн тойрноор явахад хэцүү болон хувирдаг. Булангийн буйданг хэт жижиг хийвэл мөн л тохиромжгүй байдаг. Тиймээс та сонголт хийхээсээ өмнө буйдангаа хаана яаж байршуулахаа шийдэж зайлшгүй өрөөнийхөө хэмжээг мэдэж аваарай.
- Буйдангын бүрээсний материал
Дулаахан мэдрэмж, тайтгаралыг илүүд үздэг хүмүүсийн хувьд зөөлөн даавуун материалыг сонгох нь тохиромжтой. Харин үдэшлэг тогтмол зохиодог олон хүнийг хүлээн авах зориулалттай зочны өрөөний хувьд гадаад төрх болон удаан эдэлгээг харгалзан үзэж хиймэл арьс, синтетик материалтайг сонгох нь зүйтэй (Эдгээр материалаар хийсэн буйданг цэвэрлэхэд хялбар байдаг).