Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн гүйцэтгэлд БХТ төлөвлөгөөт техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн V хороонд барьж байгаа 200 ортой цэцэрлэгийн барилгын цонх суулгалт, гадна засал, дээврийн ажил, дотор гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн ажлыг хийж дууслаа. Одоогийн байдлаар дотор
халаалтын системийн халаах хэрэгсэл угсралт, гадна тохижилт, дотор заслын ажил үргэлжилж байна. Боловсролын ерөнхий газрын захиалгаар, "Гео ай ди" ХХК-ийн зургаар "Хөх хайрхан трейд" ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.