БХБЯ-ны ажлын хэсэг “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

БХБЯ-ны ажлын хэсэг “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

БХБЯ-ны ажлын хэсэг “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих төсөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд туссан төсөл, арга хэмжээний биелэлтийг хангах, 2024 оны эхний хагас жилийн байдлаар бодит үр дүн гаргах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд “2024 оны эхний хагас жилд хэрэгжилтийг эрчимжүүлэх төсөл, арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар гаргасан.

Албан даалгаврын 4 дүгээр зүйлд заасан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн 4.12-т “Солонго 1, 2”, “Залуус 1, 2, 3” орон сууцны хороолол болон “Ногоон нуур 1008 айлын орон сууц” барих төслийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгасан.

Энэ хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй БНСУ-ын зээлийн хөрөнгөөр баригдах “Солонго 1, 2” орон сууцны хороолол төслийн үйл ажиллагаатай БХБЯ-ны ББМҮБХЗГ-ын дарга Д.Гантулга, СХОХАГ-ын дарга Ц.Ариунсанаа, ГХАХ-ийн дарга Б.Анх-Оргил, ББМҮБХЗГ-ын Ахлах шинжээч Т.Батцэнд, ГХАХ-ийн шинжээч Д.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр газар дээр нь танилцлаа.

Төслийн газар дээрх мэдээллийг “Мүүён Си Эм” компанийн төлөөний газрын удирдлага, төслийн ерөнхий гүйцэтгэгч “Колон Глобал” корпорацийн инженерүүд өгсөн бол төслийн танилцуулга, тулгамдсан асуудал болон цаашид авах арга хэмжээний саналын талаар “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбулган танилцууллаа.