Сайд Б.Мөнхбаатар нарын ажлын хэсэг Дорнод аймгийн төвд ажиллах хугацаандаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, "Дорнод НАА" ОНӨААҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийж, мэдээлэл өгч байна. Дорнод аймгийн төв Чойбалсан хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулгыг Аймгийн ГХБХБГ-аас
танилцуулав. Мөн аймгийн Нийтийн аж ахуйн байгууллагаас аймгийн төвийн цэвэр, бохир ус, дулааны шугамын өнөөгийн нөхцөл, өргөтгөл болон тулгамдаад байгаа ус цэвэршүүлэлтийн нөхцөл байдлыг танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тойрогтоо ажиллаж аймгийн хэмжээнд барилгын салбарын чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөр, цаашид авах арга хэмжээ, тулгамдаж буй асуудлаар Сайд Б.Мөнхбаатартай санал солилцож, аймгийн холбогдох байгууллагын төлөөлөлд нөхцөл байдлын талаар чиглэл өгч, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан санал хүсэлтийг холбогдох яамдуудад уламжлан хамтран ажиллах талаар чиглэл өглөө.
Сайд Б.Мөнхбаатараас харьяа байгууллагын удирдлага хамт олонд ажлын амжилтыг хүсч, газрын харилцааны шинэчлэл, цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах талаар ГХБХБГ-т, усан сангийн цэвэршүүлэх байгууламж, иргэдэд хүрч байгаа цэвэр усны үүсээд байгаа асуудлыг мэргэжлийн байгууллага, яамнаас дэмжлэг авч шуурхай шийдвэрлэх, цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил дээр төслийн нэгж, гүйцэтгэгч байгууллагуудтай нягт уялдаж ажиллах, өөрсдийн нөөц бололцоог бүрэн дайчилж, санаачлагатай ажиллах, хүний нөөцийг сургах, бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, аймаг орон нутгийн удирдлагыг бодит мэдээ, мэдээллээр хангаж ажиллахыг "Дорнод НАА" - д үүрэг чиглэл өгөв.