Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, шинээр барих төслийн шав тавих төслийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү болон Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшин нарын
холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Польш улсын засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү цэвэрлэх байгууламж нь хоногт 4200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд барилга угсралтын ажлыг 2 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах юм.