Монгол Улсын 1000 гаруй иргэн Польш улсад ажиллаж, суралцаж байна

Монгол Улсын 1000 гаруй иргэн Польш улсад ажиллаж, суралцаж байна

Монгол Улсын 1000 гаруй иргэн Польш улсад ажиллаж, суралцаж байна
Бүгд Найрамдах Польш улсын Үндэсний баяр, тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан энэ сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яамны "Их Номин" танхимд ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон эрхэм хүндэт дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчидөд хандан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрdээр хэлсэн үгэндээ “Монгол Улс “гуравдагч хөрш”, Европын Холбооны гишүүн, Польш улстай уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт тэлж байгааг тэмдэглэхэд таатай байна. Тухайлбал, өнгөрсөн жил өндөр, дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлж, авто тээвэр, архив, мал эмнэлэг, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах эрх зүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг дурдаж болно.
Иргэд хоорондын хэлхээ холбоо, хоёр орны харилцаанд чухал гүүр нь болж байдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын 1000 гаруй иргэн Польш улсад ажиллаж, амьдарч, суралцаж байна. Тухайлбал, Польшийн их, дээд сургуулиудад 200 гаруй монгол оюутан суралцаж байна. Мөн өнгөрсөн жил Польш улс Элчин сайдын яамаа Улаанбаатарт албан ёсоор нээж, консулын үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагааг тэлэхэд чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
Польш улс Европын холбооны гишүүн орнууд дотроос Монгол Улсын худалдааны томоохон түншийн нэг юм. Өнгөрсөн жил манай хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрч, энэ жил нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үүнийг цаашид улам бүр өргөжүүлэх нь хоёр орны эдийн засаг бизнесийн хамтын ажиллагааны гол зорилт билээ.