БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Ногоон нуур орчмын 4,2 га талбайд баригдаж буй "Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны хорооллын барилгын ажлын явцтай сайд Б.Мөнхбаатар танилцлаа. Тус төслийн барилгын ажил 2022-оны 6-р сард эхэлсэн бөгөөд нийт 30 сарын хугацаанд хэрэгжиж дуусна. “Ногоон нуур 1008 айлын
орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий нийт 84.833 м2 талбайтай, 7519 м2 ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний талбай, 1262 м2 хүүхдийн тоглоомын талбай, 7270 м2 ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай ниит 1008 айлын цогцолбор хорооллын төсөл юм.
“Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны хорооллын зураг төслийн захиалагчаар Барилга, хот байгуулалтын яам, захиалагчийн хяналтыг “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл хэрэгжүүлэх нэгж, ТЭЗҮ, Зураг төслийг “Интеллект тауэр” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” тус тус ажиллаж, БНХАУ-ын Буцалтгүй тусламжийн 347.4 сая юанийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Зураг төслийн дагуу барилгын ажилд дараах дэд бүтцийн ажлууд багтаж байна.
Үүнд:
- Үндсэн бүтээцийн угсралт: 21 давхар 8 блок барилгын орон сууцны 84.833 м2
- Барилгын доорхи инженерийн шугам сүлжээний ажил, дотор заслалын ажил/
- Газар доорхи зогсоолын талбай 7519.2 м2 /ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолын үндсэн бүтээц, дотор засал, инженерийн шугам сүлжээний ажил/
- Иж бүрэн гадна инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил, 2х800 кВа, 4х800 кВа хүчин чадал бүхий хаалттай дэд станц тус бүр-1ш, 785м урт цахилгааны хос шугам, 2200 м холбооны шугам, 230м урт гадна дулаан, 230м цэвэр усны шугам, 662м бохир усны шугам сүлжээ, 1.0 км авто замын ажил
- Авто зогсоолын талбай 2425м2;
- Явган хүний зам талбайн ажил 2420м2;
- Тоглоомын талбайн тохижилтын ажил 1262м2;
- Ногоон байгууламжийн тохижилтын ажил 7270м2 барилгын ажлуудыг хийж гүйцэтгэнэ.