“BUILD_MONGOLIA_2022" үзэсгэлэн нээлтээ хийлээ

“BUILD_MONGOLIA_2022" үзэсгэлэн нээлтээ хийлээ

“BUILD_MONGOLIA_2022" үзэсгэлэн нээлтээ хийлээ
Бүтээн байгуулалтын салбаруудыг нэгтгэсэн “BUILD MONGOLIA 2022” олон улсын үзэсгэлэн өнөөдөр /2022.04.20/ нээлтээ хийлээ. Барилга, дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудыг хамарсан тус үзэсгэлэнд 100 гаруй шилдэг компаниуд хамгийн шилдэг, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн оролцож байна.
Монгол Улсын эдийн засагт голлох үүрэгтэй салбаруудыг нэгтгэж чадсан “BUILD MONGOLIA 2022” үзэсгэлэнг дэмжигч байгууллагаар БХБЯ хамтран ажиллаж байна.
Тус үзэсгэлэн бизнесийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагааны гүүр болохын зэрэгцээ туршлага солилцох, борлуулалтаа өсгөх, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх, хөгжил дэвшлийн шинэ хандлагыг бий болгох олон талын ач холбогдолтой болж байна.

Үзэсгэлэнгийн үеэр барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарын технологийн хөгжлийн чиг хандлага, төрийн бодлогын талаар мэдээлэл өгөх зорилготой форумыг мөн зохион байгууллаа. Форумыг нээж, БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг илтгэл тавилаа. Мөн БХТ-ийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг илтгэл тавьж, үзэсгэлэнд оролцогч байгууллагуудад барилгын салбарын мэдээллийг өглөө. “BUILD MONGOLIA 2022” үзэсгэлэн 2022.04.20-2022.04.22-ны өдрүүдэд Степа Арена буюу мөсөн өргөөнд гурван өдрийн турш үргэлжилнэ.