“БҮРДҮҮЛЭЛТИЙН НЭГДСЭН ТӨВ”-г туршилтаар нэвтрүүлж эхэллээ

“БҮРДҮҮЛЭЛТИЙН НЭГДСЭН ТӨВ”-г туршилтаар нэвтрүүлж эхэллээ

“БҮРДҮҮЛЭЛТИЙН НЭГДСЭН ТӨВ”-г туршилтаар нэвтрүүлж эхэллээ

Гаалийн Ерөнхий газраас “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ЦАХИМ БҮРДҮҮЛЭЛТИЙН НЭГДСЭН ТӨВ”-г ирэх даваа гарагаас буюу 05 дугаар сарын 01-ээс туршилтаар нэвтрүүлж байна.

Гаалийн байгууллага бүрдүүлэлтийн үйл ажиллагаагаа 100 хувь цахим системд шилжүүлсэн ч иргэн, аж ахуйн нэгжүүд БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНЭЭР ДАМЖУУЛАН гаалийн бүрдүүлэлт хийхдээ гааль дээр биеэр ирж нүүр тулсан харилцаанд орж байна. Иймд “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-д цахимаар мэдүүлснээр нүүр тулсан харилцаанд орох шаардлагагүй төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх юм.

Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв” -ийн үйл ажиллагаанд эхний ээлжинд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дараах 7 гаалийн хяналтын бүсийг хамруулна. Үүнд :

  • Бүрдүүлэлтийн 1 дүгээр алба
  • Амгалан ложистик дахь гаалийн хяналтын бүс
  • Интердесижн дэх гаалийн хяналтын бүс
  • Монгол транс дахь гаалийн хяналтын бүс
  • Толгойт дахь гаалийн хяналтын бүс
  • Улаанбаатар импекс дэх гаалийн хяналтын бүс
  • Эринтранс дахь гаалийн хяналтын бүс

Иймээс таны ачаа дээрх хяналтын бүсүүдэд ирсэн бол ЗӨВХӨН БАРАА БАЙРШИЖ БУЙ ХЯНАЛТЫН БҮС ДЭЭР очиж, тээвэр зуучаасаа дагалдах бичиг баримтаа авах, ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР өөрөө болон хяналтын бүсэд байгаа гаалийн БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНЭЭР ДАМЖУУЛАН бүрдүүлэлтийн нэгдсэн төвд мэдүүлгээ илгээн БИЧИГ БАРИМТЫН БҮРДҮҮЛЭЛТЭЭ ХИЙЛГЭХийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

"Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв"-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах эерэг өөрчлөлт, давуу талыг бий болгоно.  Үүнд:

  • Бүрдүүлэлтийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулна
  • Гаалийн байцаагчтай нүүр тулсан харилцааг үгүй болгож, хүнд суртлыг арилгах
  • Бичиг, баримтын бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа хэмнэнэ
  • Гаалийн үйлчилгээг хөнгөн, шуурхай авах боломж нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн зардал, чирэгдлийг бууруулна
  • Мэдүүлэгч газар зүйн байршлаас үл хамааран интернэт сүлжээгээр гаалийн харилцаанд орох, бичиг баримтын шалгалт, татвар төлөх зэрэг үйлчилгээг авах гэж дараалалд зогсолгүй хугацаа хэмнэх юм.

Цаашид гадаад худалдаанд оролцогч нь "Бүрдүүлэлтийн нэгдсэн төв"-өөр үйлчлүүлж бараагаа үнэн зөв мэдүүлж хэвшсэнээр гаалийн байгууллагын эрсдэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу эрсдэлгүй гэж үнэлэгдэн бичиг баримтын болон биет шалгалтаас чөлөөлөгдөх боломж бүрдэх ач холбогдолтой юм.