"МАРКЕТИНГ" гэдэг ерөнхий ойлголтоос “БАРИЛГЫН САЛБАРЫН МАРКЕТИНГ” өөрийн гэсэн онцлогтой байдаг. Ихэнх менежерүүд сайтар төлөвлөсөн, хангалттай санхүүжилттэй, сайн гүйцэтгэсэн маркетингийн хөтөлбөрүүд үр дүнгээ өгдөг гэдэгт итгэдэг. Гэвч Барилгын маркетингийн онцлогийг мэдэрч, анзаараагүйгээс үр дүнгүй “хөрөнгө оруулалт” болон хувирах нь бий.
Бүтээн байгуулагчдаа үргэлж дэмжин ажилладаг “Барилга МН” нь барилгын салбарын
удирдлагууд, маркетингийн менежрүүдийг чадваржуулж, дэмжих зорилгоор “Construction marketing 2022” эвентийг 06 дугаар сарын 15 - ны өдөр “The Corporate Hotel and Convention Centre”-д зохион байгуулах гэж байна.
Дэлхийн зах зээлийг дагаад Монголд ч өөрчлөлт шинэчлэлтүүд бий болж, өрсөлдөөн нэмэгдсээр байна. Тоо баримт харвал тусгай зөвшөөрөлтэй 5000 орчим угсралтын компани, 1700 гаруй дотоодын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, нийт 15 мянга орчим аж ахуй нэгж байгууллагууд барилгын салбарын зах зээл дээр өрсөлдөж байна.
Энэхүү том зах зээлээс тодрон гарч, брэндийн нэр хүндээ өсгөн, борлуулалтаа нэмэгдүүлж, илүү өргөн цар хүрээтэй ажиллахын тулд оновчтой “БАРИЛГЫН МАРКЕТИНГ” хийх нь дараагийн шатанд гарах гишгүүр тань болно.
Уулзалтад хүрэлцэн ирснээр:
-Салбарын шилдэг мэргэжилтнүүд, маркетерүүдийн илтгэл сонсох,
-Барилгын салбарын маркетингийн онцлог, чиг хандлагын талаарх мэдээлэл авах,
-Ирээдүйд илүү амжилттай ажиллах боломжоо тодорхойлох
-Салбартаа тэргүүлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх зөв гаргалгааг олох,
-Компаниа хөгжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх,
-Хэрхэн зорилтот хэрэглэгч нартаа оновчтойгоор хүрэх вэ? зэрэг асуултуудын хариултыг та бүхэн энэхүү эвентээс олж авах болно.
Олон улсын маркетингийн мэргэжилтнүүд орчин үеийн барилгын салбарын маркетингийн чиг хандлагыг тодорхойлохдоо компанийнхаа нэрийн хуудас болохуйц вэб сайттай болох, сошиал медиагаар мэдээллээ хүргэх, и- мэйл маркетинг явуулах, түншлэл байгуулах, вебинар зохион байгуулах, PPC дижитал маркетинг хийхийг зөвлөж байна.
Та хаанаас нь эхэлж, маркетингдаа оруулсан хөрөнгө оруулалтаа хэрхэн яаж үр дүнтэй болгох, оновчтой маркетингийн талаарх бүхий л үйлчилгээг “Construction marketing 2022” эвентээс авах боломжтой.