Галын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ

Галын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ

Галын аюулгүй байдлыг хэрхэн хангах  вэ

Танай байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой үргэлжилж байх нь чухал. Мөн таны гэр орон аюулгүй байх ёстой.   Тиймээс гэнэтийн аливаа осол, аюулаас хамгаалах шаардлагатай юм. Тухайлбал, галын аюулгүй байдлаа хангаагүй тохиолдолд гэнэтийн галын аюулд өртөж, эд хөрөнгөөрөө, цаашлаад эрүүл мэндээрээ хохирч болзошгүй. Галын аюулгүй байдлаа хангахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах ёстой болно. Гэвч урьдчилсан сэргийлэхэд зарцуулсан  мөнгө галын аюулд өртсөний дараах хохирлын 5 хувьд ч хүрэхээргүй бага байдаг юм. 

 

Галын аюулгүй байдлыг хангахдаа Монгол Улсад мөрдөгдөж байгаа MNS5566.2020 стандартыг мөрдөхөд л болно. Стандартыг MNS 5566 : 2020 Аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламжид гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлага, норм татах холбоосоор үзэж болно. 

Хамгийн түрүүнд галын хор, багаж хэрэгслээ худалдаж авч, байрлуулаарай. Мөн галын аюулгүй байдлын сургалт авч, мэдээллийн самбар байгууллагадаа байрлуулна.  Галын дохиолол ч хэрэгтэй.