Засгийн газрын 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр /2022.03.23/ БХБЯ, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын нийт албан хаагчид Газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах сургалтад хамрагдлаа.
Сургалтаар “газар хөдлөлтийн аюулын тухай ойлголт”, “Монгол
орны газар хөдлөлтийн эрсдэл”, “Дэлхийд болж байсан томоохон газар хөдлөлтийн сургамж”, “Улаанбаатар орчмын бүс нутгийн хагарлын судалгаа”, “Амжиж анхааруулах системийн тухай ойлголт”, “Гамшгийн үед иргэдийн цугларах талбай, нүүлгэн шилжүүлэх байршлууд”, “Газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах арга хэмжээ” зэрэг агуулгын хүрээнд ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Ц.Чинзориг тэргүүтэй албаныхан мэдээлэл өглөө.