Зөвлөгөөнөөр Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн байдал, БХБЯ-наас хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийг танилцуулахаас гадна аймгийн барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуй, материал үйлдвэрлэлийн чиглэлээр тулгарч буй асуудал, шийдэх арга замуудын талаар өргөн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж байна.
Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
С.Магнайсүрэн, тус яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, шинжээч П.Ганбаатар, Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг, ББЗХХ-н ахлах инженер Н.Долгорсүрэн болон аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Говь-Алтай аймгийн барилгачдын нэгдсэн холбоо болон нутгийн төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.