“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хамт олон “Авлигын эсрэг нэгдье” аянд нэгдлээ
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авлигатай тэмцэх таван ажиллагаа”-ны нэг арга хэмжээ болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд АТГ-аас авлигын эсрэг үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог хангаж, хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг уриалсан соён гэгээрүүлэх “Авлигын эсрэг нэгдье” аяныг зарласан бөгөөд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хамт олон тус аянд нэгдэж байна.
“Шүгэл ажиллагаа”-г дэмжиж, “Авлигын эсрэг нэгдье” аянд иргэн бүр нэгдэж, шүгэл үлээхийг уриалж байна. Шүгэл үлээх утас АТГ – 110 /үнэ төлбөргүй/. Авлигын эсрэг үгүй хэмээн хэлж, шүгэл үлээж, өөрчилье.