“Ногоон нуур-1008” төслийг хэрэгжүүлэгчидтэй уулзлаа

“Ногоон нуур-1008” төслийг хэрэгжүүлэгчидтэй уулзлаа

“Ногоон нуур-1008” төслийг хэрэгжүүлэгчидтэй уулзлаа
“Ногоон нуур-1008” айлын төслийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан төсөл хэрэгжүүлэгч нэгж, төслийн менежментийн компани, төслийн ерөнхий гүйцэтгэгч болон зураг төсөл зохиогч "Интеллект тауэр" ХХК-ийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар:
-Барилга байгууламжийн төлөвлөлт, зураг төсөлд тусгагдсан шийдлүүдийн талаарх хэлэлцүүлэг,
-Барилгын материалын ханган нийлүүлэлт, материал татан авалт,
-Барилгын ажлын талбайн бэлтгэл арга хэмжээ болон бусад ажлын талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайн бэлтгэл арга хэмжээг /Хашаа хайс шинэчлэн барих, талбайн газар шороог тэгшлэх, бэлдэц, хэв хашмалын талбайн суурь цутгах, ажилчдын оффиссын түр байр барих/ бүрэн авч хэрэгжүүлээд байна. Тус төсөл нь тэнхлэгээрээ 30x17.65м-ийн хэмжээтэй нэгдсэн 2 граштай, 21 давхар 8 блок 1008 айлын орон сууцны төсөл юм.