Ондутис салхи, ус болон уур тусгаарлагч плёнк ямар давуу талтай вэ

Ондутис салхи, ус болон уур тусгаарлагч плёнк ямар давуу талтай вэ

Ондутис  салхи, ус болон уур тусгаарлагч плёнк ямар давуу талтай вэ

Байшин барихад маш олон төрлийн материал хэрэг болдог. Түүний нэг нь ус, уур тусгаарлагч юм. Энэ төрлийн олон янзын материалууд байгаа. Тэр дундаас Ондутис гэж чухам ямар давуу талтай материал болохыг танилцуулж байна. 

Чийг ба конденсат

Гэрийн дотор тал болон газар дээрхи хэмийн зөрүүгээс хаалтын завсар конденсат үүсдэг. Энэ конденсат шалны завсар нэвтэрч,  үүнээс үүдэж шал эрчилсэн байдлаар хөөдөг ба үжирдэг. Гэр доторхи агаар нь өндөр чийгшилтэй байдаг. Уур нь ханын давхарга болон шалны завсар нэвтэрч, тэндээ үлддэг. Цаг хугацааны явцад  дотор талын засал мөн адил гэмтдэг:. ханын цаас харлаж ховхрох, доторлогооны мод гэмтэх гэх мэт олон асуудлыг дурьдаж болно. Гэр доторхи чийглэг агаар ба гадна талын чийглэг агаар дээврийн давхаргад нэвтрэх боломжтой. Тэнд цугласан чийг нь гэрийн таазнаас ус болон дусдаг. 

Хүйтэн

Дулаалгын материал нь гадна талаас чийг, дотор талаас уур нэвтрэхэд / жишээ нь, шилэн болон эрдэст хөвөнд/   дулаан хадгалах чанараа алддаг. Хүйтний эрч  чангарахад дулаалгын материал нь нэвт хөлдөж бараг дулаацуулахаа болино. Уур чийг тусгаарлагчтай хананд конденсат үүсэхгүй бөгөөд  хоёр талаасаа тусгаалагч хийсэн дулаалгын материал нь хөлдөхгүй, эдэлгээний хугацаа уртсана.

Хонгилын болон  давхрын шалыг  газрын хөрсний уснаас хамгаалах хэрэгтэй. Давхар хоорондын дулаалгын ханын дулаалгатай адил конденсатаас хамгаалах хэрэгтэй. Дээврийн орон зайг конденсатаас хамгаалснаар өрөний дотор талд хэзээ ч ус гоожихгүй.

Уур чийг тусгаарлагч

Ондутис А100 ус, чийг тусгаарлагч нь байшингийн хана болон налуу дээврийг ус салхинаас хамгаална. Уг тусгаарлагч нь дулаалга болон байшингийн дотор заслыг чийгтэхээс сэргийлж,  конденсат үүсэх,  хүйтэн салхи нэвтрэхээс хамгаална. Ондутис А100 -г агааржуулалттай карказан гадна хана, модон, тоосго ба бетонон ханын гадна дулаалга болон олон давхар агааржуулалттай фасадны хананд хэрэглэнэ. Пленкийн уур нэвчүүлэх чанар өндөр байдаг тул дулаан тусгаарлагч материал болон хийц бүтээцүүдийн элементүүд хуурай байдаг.