Салбарын шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа

Салбарын шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа

Салбарын шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөл хуралдлаа
Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хурал /2022.07.07/-ны өдөр боллоо. Хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж, дараах 6 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
1 “Авто машины техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын барилга байгууламж галын аюулгүй байдлын шаардлага” -ыг шинээр боловсруулсан тухай – /дэмжигдсэн/
2. “Эрчимжсэн мал аж ахуй болон туслах аж ахуйн барилга байгууламж төлөвлөх” барилгын дүрмийн төслийг боловсруулсан тухай – /дэмжигдсэн/
3. “Барилгын материал зарцуулалтын норм боловсруулах аргачлал” /БД 82-105-21/ барилгын дүрмийн төслийг шинээр боловсруулсан тухай– /дэмжигдсэн/
4. “Ерөнхий боловсролын байгууллагын барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД -ийн төслийг шинэчлэн боловсруулсан тухай – /дэмжигдсэн/
5. “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД-ийн төслийг шинэчлэн боловсруулсан тухай-/дэмжигдсэн/
6. “Булган аймгийн төв, Булган хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”- боловсруулсан тухай-/дэмжигдсэн/