“ТОСК” ТӨХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо

“ТОСК” ТӨХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо

“ТОСК” ТӨХХК-ийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо

Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэр, ХББОСЯ, ТӨБЗГ-ын тушаал шийдвэр, үүрэг даалгавар, “ТОСК” ТӨХХК-ийн дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, албан хаагчдын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ил тод нээлттэй байдлыг хангах, хамт олны санал санаачилга, санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор “ТОСК” ТӨХХК 2024 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Тайлангийн хурал өнөөдөр /2024.12.25/ болж, хурлыг Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбулган нээж үг хэлсэн юм. Тэрбээр хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийн зорилтоо хэрэгжүүлэн “Түрээсийн орон сууц” болон “Түрээслээд өмчлөх орон сууц”-ны гэрээг иргэдтэй байгуулан ажиллахын зэрэгцээ шинэ төсөл хөтөлбөрүүдээ өнгөрч буй 2024 онд хэрэгжүүлж эхэлсэн.

Эдүгээ “Солонго” төслийн эхний ээлжийн 35 блокийн барилга угсралтын ажил хийгдэж, 2025 онд эхний ээлжийн 980 айлын орон сууц ашиглалтад орохоор боллоо. Мөн “Залуус-1” төслийн эхний ээлжийн 936 айлын орон сууцны төслийн хүрээнд барилгын дулаан хангамж, гадна цахилгаан хангамж, цэвэр бохир усан хангамж, хонгилын системийн угсралтын ажлууд ч өнгөрсөн хугацаанд хийгдсэн.

Эдгээр төсөл хөтөлбөрүүд маань амжилттай, саадгүй, хурдан шуурхай хэрэгжсэнээр 11 мянга орчим айл өрхийг инженерийн цогц хангамжтай, хямд үнэтэй орон сууцаар хангахын зэрэгцээ өнөөдөр нийслэлчүүд бид бүхэнд тулгамдаад байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулахад бага ч гэсэн нэмэр болно гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Мөн албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, сурч хөгжих, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн зэрэг олон ажил, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлсэн онцгой жил болжээ. Хуралд “ТОСК” ТӨХХК-ийн газар, нэгжийн нийт албан хаагчид хамрагдсан бөгөөд ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажилласан ажилтнуудад шагнал гардуулан, 2025 оны зорилтоо тодорхойлон танилцууллаа.