Сайдын шуурхай хурал боллоо
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан /2024.07.16/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь яамны бүтэц бүрэлдэхүүн, төсөл хөтөлбөр, яамны үйл ажиллагаатай танилцлаа. Сайд Ж.Батсуурь яамны нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан анхаарах шаардлагатай нэн чухал асуудлуудыг танилцуулж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны газар хэлтэс болон харьяа байгууллага, төслийн нэгжийн удирдлагуудад нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд үүрэг чиглэл өглөө.