Сонгон шалгаруулалтын урилга
Огноо : | 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр |
Сонгон шалгаруулалтын нэр: | Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах 1,566м2 газар дээр хэрэгжих орон сууцны төсөл |
Сонгон шалгаруулалтын дугаар: | ТОСК-2024/0001 |
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Сэлэнгэ аймгийн Мандал суманд хэрэгжих орон сууцны төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонгон шалгаруулалтын санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд нь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ 50,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 411016369 тоот дансанд төлснөөр оролцох эрхтэй болно.
Сонгон шалгаруулалтын санал нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Сонгон шалгаруулалтын саналыг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагаас өмнө “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байранд битүүмжлэн ирүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтын нээлтийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 11:30 цагт хийнэ.
Гадаадын этгээд оролцох эрхтэй
Сонирхсон этгээд сонгон шалгаруулатын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар ирүүлж болно.
Хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 53-3
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байр
Утас: 72887788, 99650931