Сингапур хэрхэн хот төлөвлөлтийг хийсэн бэ

Сингапур хэрхэн хот төлөвлөлтийг хийсэн бэ

Сингапур хэрхэн хот төлөвлөлтийг хийсэн бэ

Сингапурын Хот дахин төлөвлөлтийн газар нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалт мөн судалгааны ажил хийдэг төрийн байгууллага юм.  Барилга, хот байгуулалттай холбоотой соёлын өвийг хадгалах нь мөн энэ байгууллагын үүрэгт хамаардаг байна. Хотын төлөвлөлтийг хүн амын насжилт, цаг уурын нөхцлийг харгалзан хийдэг болсон тухай танилцуулж ярилаа.

Сингапур нь 1971 онд хэрэгжүүлж байсан Хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг үргэлжлүүлж ажиллаж, 10 жил тутам шинэчлэл хийдэг байна. Хамгийн сүүлд газар төлөвлөлтийн төлөвлөгөөг 2022 онд шинэчилжээ.

“Бид төлөвлөлтийг хийхдээ ажил гэр 2 хоорондоо ойрхон байхаар төлөвлөсөн нь манай гол онцлог. Мөн бизнес аж үйлдвэрийн төвүүдэд ажлын байрыг ойрхон байх дээр төлөвлөж ажилладаг.  Тухайлбал, Сингапурыг дэлхийн бизнесийн төв болгох зорилгын хүрээнд Марина бэй төвийг дахин төлөвлөн хөгжүүлсэн.

Бизнес дэд бүтцийн зангилааг нисэхийн бүсд байгуулсан. Одоо бид шинээр Changa хотыг дахин төлөвлөн ажиллаж байна. 2040 Туас боомт ашиглалтад орно.

Нийтийн эзэмшлийн чөлөөт цаг өнгөрөөх төвүүд бол манай төлөвлөлтийн гол цөм юм. Ногоон байгууламж мөн чухал. Хотын Мастер төлөвлөгөөний дагуу ногоон байгууламж, зам, тохижилтийн ажлаа гүйцэтгээгүй байгууллагад хариуцлага тооцдог” гэж Хот төлөвлөлтийн газрыхан ярилаа.

Хотын иргэний өөрийн сонголт чухал. Иргэдийн 80 хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг. Орон сууцыг төлөвлөхдөө эмнэлэг, эмийн сан, сургууль, асрах төв гэх мэт төрийн үйлчилгээ авах төвүүдийг хамт барьдаг байна.

Машин бага хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг дэмжих бодлого хэрэгжүүлж, автобус нийтийн тээврийн зорчих шугам эрэмбийг ухаалгаар тодорхойлжээ. Ногоон байгууламж дотор хот хийх, барилга байгууламж дотор ногоон байгууламж барих гэсэн 2 чиглэлээр бүтээн байгуулдаг байна. Тухайлбал, 450 га газарт 370км замыг ногоон байгууламжаар холбожээ. Сингапур Улс нүүрс хүчлийн ялгарал багатай хот зорилго тавин байгалийн эрчим хүчийг, ялангуяа нарны эрчим хүчийг ашиглаж ажиллаж байна.

Дижитал төлөвлөлт бол Сингапурын амжилттай хэрэгжүүлж байгаа шинэ концепц. Олон төрлийн өгөгдлийг боловсруулж өөрсдөдөө үр ашигтай байх тал дээр ажилладаг. Жишээлбэл, E-Plan платформ 100 мянга гаруй дата агуулдаг. Гадагшаа чиглэсэн corenet-x системийг ашигладаг. Хот хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө болон Мастер төлөвлөгөө нь олон нийтэд нээлттэй байдаг юм байна. Иргэдийг уулзалт хэлэлцүүлэг, судалгааны ажлуудад өргөнөөр оролцуулдаг ажээ. Сингапурт ашиглагдаагүй газар нь улсын өмч байдаг аж