Цахилгааны хэрэглээгээ хэрхэн тооцох вэ
Та сар болгон цахилгааны нэхэмжлэх авахдаа дотор нь юу багтсаныг анзаардаггүй. Гэхдээ бодит амьдрал дээр хэрэгсэл бүр эсвэл цахилгааны төхөөрөмжүүд таны нэхэмжлэхийг бага зэрэг нэмэгдүүлж байдаг. Таны гэрт ямар зүйл хамгийн их эрчим хүчний гахай гэдгийг мэдсэнээр, төхөөрөмжөө тэжээлээс салгаснаар эсвэл бага ашигласнаар та хэрэглээгээ багасгаж болно. Таны хийж буй өөрчлөлт бүр цахилгааны төлбөрийг багасгахад туслах болно. Цахилгааны хэрэгсэл болон цахилгааны төхөөрөмжийн эрчим хүч зарцуулалтын зардлыг тооцоолоход амархан. Ихэнх төхөөрөмж хэдэн ватт хэрэглэхийг төхөөрөмжийн гарын авлагад эсвэл төхөөрөмж дээр, заасан шошготой байдаг. Иймд та цахилгааны хэрэгсэл хэр их зардал гаргаж байгааг мэдэхийн тулд энэ тоонууд хэрэгтэй. Мөн та тухайн цахилгаан хэрэгслийг өдөрт хэдэн цаг ашиглаж байгааг тооцоолох хэрэгтэй.
Ваттын хүчин чадлын тэмдэг
Хэрэв та ваттын хүчин чадлыг олж чадахгүй бол таны төхөөрөмж хэр их хүчин чадал ашиглаж байгааг тооцоолох өөр арга байдаг. Жишээ нь, та Kill A Watt® г.м хүчин чадал хэмжих төхөөрөмж худалдан авч болно. Цахилгаан хэрэгсэл эсвэл төхөөрөмжөө Kill A Watt®-д холбож хэр их хүчдэл зарцуулж байгааг тодорхойлж болно. Эсвэл та үйлдвэрлэгчтэй холбогдож, тухайн төхөөрөмж хэдэн ватт зарцуулдагыг мэдэж болно.Хуудасны доод хэсгээс та гэр ахуйн нийтлэг цахилгаан хэрэгсэл хэр их цахилгаан хүчдэл зарцуулдаг тухай жагсаалтыг харж болно. Тухайн төхөөрөмжүүд өөр өөр байж болох ч энэ нь танд төхөөрөмжтэй холбоотой зардлын үнэлгээг өгөх болно.
Өөр жишээ
Өөр нэг илүү зардалтай жишээ: Танай хөргөгч өдөрт 24 цаг ажилладаг. Ихэнх хөргөгч 300-780 ватт цахилгаан зарцуулдаг. 300 ватт зарцуулдаг хөргөгч авлаа гэж үзье.
300 ватт X 24 цаг = 7,200 ватт-цаг өдөрт
7,200 ватт-цаг өдөрт / 1000 = 7.2 кВц өдөрт
7.2 kWh өдөрт X 30 өдөр = 216 кВц сард
Гэр ахуйн Хэрэгсэлийн нийтлэг Ваттын хүчин чадал
Хэрэгсэл эсвэл электроникоос хамаарч төхөөрөмжийн ваттын хүчин чадал харилцан адилгүй.Ерөнхийдөө, хуучин загварын цахилгаан хэрэгсэл илүү их эрчим хүч хэрэглэдэг, харин шинэ загвар нь илүү ашигтай байдаг. Та ENERGY STAR хэрэгсэл худалдан авч болно,эдгээр нь хамгийн үр ашигтай хэрэгсэлүүд байдаг.
Таны өдөр тутмын төхөөрөмжүүдийн ердийн ваттын хүчин чадлын жагсаалт.