Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнагдсан салбарын ахмадуудад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн баяр хүргэж, шагналыг нь гардуулан өглөө.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
•
Мега Локомотив” ХХК-ийн захирал Ламжавын Лхагвасүрэн;
• Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын ахмад ажилтан Алтан-Очирын Сайнбуян;
• Монгол Улсын зөвлөх инженер, Зургийн институтын ахмад ажилтан Даваагийн Цэцэгсүрэн;
• Дархан хотын Ус суваг, нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын ахмад ажилтан Жамбалжавын Сэргэлэн;
• "Хөхийхан" ХХК-ийн засал чимэглэлчин Александрын Энхтуяа нарыг тус тус шагнав.