Иргэд гамшгийн үед өөрийгөө болон бусдын амь насыг авран хамгаалах дадлага сургуулилтыг /2023.06.08/-ны өдөр зохион байгууллаа Барилга, хот байгуулалтын яамны хамт олон 16:00 цагт дуугарсан зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний дадлага сургуулилтыг амжилттай зохион байгуулав.
Дуут дохио эхний удаа дуугарахад “Нуугд-суу-хүлээ” зарчмыг
баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон бол дохио хоёр дахь удаа дуугарахад барилга, объектыг орхин гарч, гадаах зай талбайд цугларах дадлага сургуулилтыг заавар зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэв.