Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас салбарын байгууллагуудтай хамтран 7 хоног бүрийн Лхагва гарагийн 10:00 цагаас “Салбарын өвөлжилтийн бэлтгэл” ажлын талаар мэдээлэл солилцох цахим уулзалтыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна.
Ээлжит цахим уулзалтыг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10:00-12:00 цагийн хооронд зохион байгууллаа. Уг уулзалтад 50 гаруй байгууллага оролцсон.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/02 дугаартай “Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврыг батлуулан, салбарын байгууллагуудад хүргүүлээд байна.
Салбарын өвөлжилтийн бэлтгэл 59.2 хувийн биелэлттэй байна.