Цахилгаан хэрэгслээ зөв ашиглаж эрчим хүчээ хэмнэе
Эрчим хүчний хэмнэлтийнменежерүүд орчин үеийн техникийн дэвшил дээр үндэслэн хоол, унд бэлтгэх, ахуйн зориулалтын цахилгаан хэрэгслийн хийцийг сайжруулахаас гадна зөв ашиглах нь цахилгаан эрчим хүч хэмнэх боломжтой гэж үздэг. Манай нөхцөлд хамгийн их цахилгаан зарцуулах хэрэгсэл нь хоол унд бэлтгэх зориулалттай цахилгаан зуух юм. Жилийн хэрэглээ нь 1200-1400 кВт.ц хүрдэг. Цахилгаан зуух өргөн хэрэглэж байгаа айл, өрх нь цахилгааныг хэмнэх зорилгоор дараах аргахэмжээг хэрэгжүүлж болно. Үүнд:
- Цахилгаан зуух олон тохируулгатай байх тутам эрчим хүч хэмнэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, шаталсан 7 тохируулгатай зуух нь цахилгааныг 5-12 хувь бага зарцуулахболомжтойг анхаарах,
- Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны сав, данхны ёроолын хэмжээтэй тохирч байвал ашиггүй дулаан ялгаруулалт багасч, цахилгаан хэрэглээ 10-12 хувь буурах боломжтой.
Практикаас үзэхэд, халаах гадаргийн диаметр 145 мм байхад савны ёроолын диаметр 160-180 мм, 180 мм байхад 180-220 мм, 220 мм байхад 240-260 мм байхаас гадна савны ёроолын суурь тэгш хавтгай байх ньхурдан халах илүү ач холбогдолтой. Ёроол нь төмбийж, хорчийсон саванд хоол, цай буцалгахад цахилгааныг 40-60 хувиар илүү зарцуулна. Ер нь цахилгаан зуухан дээр хоол, цай чанах зориулалттай сав нь хөдлөхөөргүй хүндхэн байхаас гадна бага диаметртэй ширмийг илүү ашиглах нь хэмнэлтийн ач холбогдолтой байдаг. Харин бага гүйдлээр удаан халааж болгох шаардлагатай хоол чанах, жимс буцалгах зэрэг том диаметртэй плиткыг ашиглах нь хэмнэлтийнач холбогдолтой болно. Ямарваа нэг төрлийн ундаа, цай буцалгаад авахдаа плитка унтрааж савтай ус тавьж халаах нь чухал юм. Учир нь ус дамжуулах хоолойноос өндөг буцалгахаас бусад тохиолдолд халуун ус авч хэрэглэх нь тохиромжгүй тул халуун плиткан дээр тавьсан усыг тэр өдөрт нь ямар нэг хоол, цай хийх, аяга таваг угаахад ашиглаж болно.
Цахилгаан хөргүүр чадлаар бага ч гэсэн жилийн дүнгээр цахилгаан плитканы хэрэглэсэн эрчим хүчтэй ойролцоохэмжээний цахилгаан (450-1400кВт.ц) зарцуулдаг. Хөргүүрийг зөв ашигласан туршлагаас үзэхэд, цахилгаан эрчим хүчийг 15-20 хувь хэмнэх бололцоотой байна. Жишээлбэл, халуун, бүлээн зүйл хөргөгчид хийхгүй, хөргүүрийн хаалгыг олон дахин онгойлгохгүй байх, хөргүүрийг хананаас агаарын урсгал чөлөөтэй явагдахаар, дулаан үүсгүүрээс зайдуу байрлуулах гэх мэт. Цахилгаан хэрэглээ нь хөргүүр(хөргөгч)-ийн горимоос хамаарах бөгөөд хөлдөөх тохируулгыг нэг градуссаар дээшлүүлэхэд цахилгаан зарцуулалт 8, хөргүүрийн хаалгыг ойр ойрхон гурав дахин онгойлгоход нэг хувиар нэмэгддэгийг анхаарах хэрэгтэй.
Орчин үед өргөн хэрэглэж байгаа халууны тохируулга бүхий индүү нь хиймэл торго индүүдэхэд 115-1400C, ноосон даавууг140-1650C, хөвөн-цаасан даавуу индүүдэхэд 165-1900C байх нь тохиромжтой. Хувцсыг нойтон даавуу тавьж индүүднэ. Хэт халааж, 2-3 минут индүүдсэнээр хувцас хэврэгшиж, цахилгаан зарцуулалт 20 хувь хүртэл нэмэгдэнэ.
Угаалгын машиныг зөв ашиглах, цахилгаан эрчмийг зохистой хэрэглэх гол нөхцөл нь бүрэн ачаалах явдал юм. Тоос соруулагчийн зөвхөн тоосны цуглуургыг үргэлж цэвэрлэх замаар хөдөлгүүрийн ачааллыг багасгаж, цахилгаан хэмнэлт гаргана. Айл, өрхийн цахилгаан хэрэглээг бууруулах, цахилгаан хэмнэх зарчим нь ахуйн хэрэгслийг зөв ашиглах, тэдгээрийн дэвшилттэй шинэ бүтээц (халуун тохируулагчтай, халуун хязгаарлагчтай, чадлын тохируулгатай, фото-таслууртай, сайжруулсан дулаантусгаарлагчтай)-ийг хэрэглэх 2 үндсэн зарчим дээр тулгуурлана.