Хоногт 310м3 хүчин чадалтай, механик цэвэрлэгээний барилга, биологийн цэвэрлэгээний барилга, уурын зуухны барилга, захиргааны барилга, гүний худаг 250-н КТПН болон цахилгаан дамжуулах шугам 300м, лагийн картын талбай, лаг булшлах талбай, аваарын сан, 5400 урт метр ариутгах татуургын шугам сүлжээтэй цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа.
Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар,
“Монхидро констракшн” ХХК-ийн зургаар, барилга угсралтыг “Санжат" ХХК гүйцэтгэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.